Эрэгтэйчүүдийн дунд тархинд цус харвах өвчин зонхилон тохиолдож буйг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдээс 2.8 дахин өндөр байна. Нас баралтын зонхилох шалтгаан нь халдварт бус өвчинтэй холбоотой байгаа аж. Монгол эрчүүд эрүүл мэнддээ хайнга хандаж, урьдчилан сэргийлэх үзлэгээс хойш сууж, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт зэрэг эрүүл бус зан үйлтэй байгааг мөн Эрүүл мэндийн яамнаас сануулж байна.
Дараах зурагт эрэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа өвчлөлийг харууллаа.
Эх сурвалж: ЭМЯ