Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
23-нд Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 14-16 метр хүрч, зарим газраар шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
2024 оны 03-р сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгороор -5…-10 градус, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +4…+6 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +4…+6 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +2…+4 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатарт: -6 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 857 гектопаскальбайлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Эх сурвалж: ЦУОШГ