Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүдээс Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулж байна.
Тэрбээр “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад зөвшөөрөгдсөн “Гепатит Д” вирусийн халдварыг эмчлэх цор ганц эмчилгээ бол интерферон юм.
2024 оны эхэнд Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж, Монголд “Гепатит Д” вирусийн халдварын эмчилгээ, эмнэлзүйн зааврыг баталсан. Энэ заавартай ДЭМБ-аас танилцаж, интерфероны эмчилгээг Монголд хийхийг зөвшөөрсөн. Нөгөө талаас ДЭМБ хараахан зөвшөөрөл олгоогүй байгаа боловч ОХУ дотооддоо эмчилгээндээ ашиглаж байгаа милкулетс эмийг, мөн Европын холбоонд бүртгэгдсэн АНУ-д үйлдвэрлэгдэж байгаа эмийг “Гепатит Д” вирусийн эсрэг эмчилгээнд ашиглахыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан.
“Гепатит Д” вирусээр өвчилсөн иргэдийг эмчлэх хэд хэдэн арга замыг хайж байна.
Нэгдүгээрт, ДЭМБ-аас зөвшөөрсөн интерферон тариаг эмчилгээнд хэрэглэх эмнэл зүйн зааврыг нь гаргаж судалснаар худалдан авах арга хэмжээ явагдаж байгаа. Тодорхой хэмжээгээр интерфероны гаж нөлөөг өндөр гэж үздэг учраас “Гепатит Д” вирустэй иргэдийн төлөөллийн байгуулсан иргэдийн ТББ-аас энэ эмчилгээг зөвшөөрөхгүй гэж шүүмжлэлтэй хандсан.
Тиймээс интерферон тариа худалдан авах тендерийн асуудлыг түр түдгэлзүүлсэн байдалтай байна” гэв.