Тайваньд 1999 оноос хойш тохиолдоогүй хүчтэй газар хөдлөлт болсон байна. Үүний улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, 57 хүн гэмтжээ.
Орон нутгийн өдөр тутмын сонины мэдээлснээр Тароко үндэсний паркт алхаж байсан гурван иргэн хөрсний гулгалтын улмаас амиа алдсан байна. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг аюулгүй талбай руу нүүлгэжээ.
25 сая хүн үйлчлүүлдэг хот хоорондын галт тэрэгний үйлчилгээ тасалдсан байна. Мөн Дэлхийн хоёрдугаар дайны үед баригдсан сургуулийн барилгын хана, хийц бүтэц гэмтжээ.
1999 оны есдүгээр сарын 21-ний өдөр 7.7 магнитудын газар хөдлөлтийн аюул тохиолдож, 2400 хүн амь үрэгдэж, 100 мянган хүн гэмтсэн аж. Олон мянган барилга байгууламж сүйдсэн түүхэн гамшгаас хойш тохиолдож буй хоёр дахь том газар хөдлөлтийн аюулт үзэгдэл тохиолдлоо хэмээн орон нутгийн удирдлагаас мэдээлжээ.
Эх сурвалж: ОБЕГ