Ричард Гирийн бичсэн \”Энэ дэлхийгээс хэн ч амьд
буцдаггүй\” нийтлэлд \”Нэг найзынх нь ээж насаараа эрүүл хоол идэж, байнгын
дасгал хөдөлгөөн хийж, үргэлж арьсаа хамгаалж нарны тос түрхдэг байж. Тэрбээр
эрүүл мэнддээ хэт анхаарч урт наслахын төлөө чамгүй хөдөлмөрлөжээ. Тэрээр 76
насандаа нугасны хорт хавдар, арьсны хорт хавдар
ээж энэ бүхний эцэст \”Хэрэв амьдрал ингэж
дуусахыг мэдсэн бол хэзээ ч бусдын заавраар явахгүй, өөрийн дураар
амьдрахсан\” гэж хэлсэн байна.
Харин Гирийн өөр нэг найзын аав 81 настай элдэв хоолны хориг
тавьдаггүй, архи, тамхи хэрэглэдэг, дасгал хөдөлгөөн ч хийгээд байсангүй. Эмч
нар түүнийг атаархмаар эрүүл биетэйг гайхдаг гэнэ. Нэг үгээр өөрийн дур зоргоор
амьдарчээ. Гир эдгээрийг бичихдээ зөв хэвшил, хорт зуршил аль алиныг
шүүхийг хүсээгүй гэдгээ ч дурдаж. Гол нь эрт орой хэзээ нэгэн цагт бидэнтэй
тулгарах зайлшгүй зүйлээс зугтах биш өөрөөрөө байхын чухалыг
өгүүлэхийг хүссэн гэжээ.
Цаг хугацаа байгаа дээр өөрийн тааллаар амьдрах хэрэгтэй.
Магадгүй маргааш оройтох ч юм билүү. Дуртай зүйлсээ идэж, дуртай зүйлсээ хийж,
багахан тэнэгэрч, өөр өөрийн ертөнцдөө амьдраарай л гэж энэ бүхний эцэст
зөвлөж. \”Энэ бол амьдрал, эндээс хэн ч амьд явахгүй\” гэж
Гир өгүүлжээ. Амьдрах гэж ирсэн бол хэт туйлшралгүй хэрэглэхээ хэрэглэж амьдар.
Мэдээж өдөр бүр шарсан хоол идээд. архи уугаад бай гэсэн үг биш шүү.