Украины залуучууд болон спортын сайд Матвей Бедный саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа олимпын наадамд оролцохоор бэлдэж байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр олимпод ОХУ болон Беларусийн багийг олимпод оролцуулах шийдвэрийг дэмжихгүй байгаагаа мэдэгдсэн. Гэхдээ үүнээс болж украин тамирчид олимпод оролцохгүй гэсэн шийдвэр гаргаагүй гэдгээ М.Бедный мэдэгдэв.
Тэдний зүгээс олимпод оролцох тамирчдаа тэмцээний үеэр ОХУ болон Беларусийн тамирчидтай холбогдохгүй, зураг авахуулахгүй байх зөвлөмж өгсөн гэдгээ М.Бедный ярьжээ.
Зарим тамирчин нь олимпод оролцохгүй гэж мэдэгдсэн талаар М.Бедный “Бид тамирчдын хувийн үзэл бодлыг хориглох ёсгүй. Учир нь манай тамирчид маш хүнд нөхцөлд байгааг ойлгох ёстой” гэсэн юм.
Ирэх зургаадугаар сард хөлбөмбөгийн Европын Аварга Шалгаруулах Тэмцээн (ЕАШТ)-д Украины баг оролцоно. Энэ үеэр тамирчдын аюулгүй байдалд нь санаа зовниж байгаагаа салбарын сайд нь онцолсон юм. Гэхдээ тэмцээнийг зохион байгуулагч орнууд болох Франц, Германы аюулгүй байдлын албанд найдаж байгаагаа илэрхийлсэн юм.
Украины ихэнх тамирчин гадаадын орнуудад олимпын бэлтгэлээ базааж буй. Мөн олимпод оролцох ОХУ болон Беларусийн баг тамирчдыг дайныг дэмжээгүй гэдгийг нь баталгаажуулах шаардлагыг Украины спортын сайд Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-д тавьсан билээ.
Эх сурвалж: Inside The Games