Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийхээр зургаадугаар сарын 1-нд манай улсад ирээд байгаа билээ. Тэрбээр өчигдөр Чингис хааны үндэсний музейд зочилжээ.
“Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн айлчлал 4-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд аюулгүй байдлыг хангаж, төрийн тусгай нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтыг зохион байгуулж байгаа. Иймд иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зарим зохицуулалтыг хийх тул төрийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж дэмжлэг үзүүлнэ үү” гэж албаныхан мэдээллээ.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийж, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” болон Засгийн газар, байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.