Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын маш чухал хэсэг болох Агааржуулалтын хойд амын нэвтрэлт 1,175 метр, урд амын нэвтрэлт 1,131 метрт тус тус хүрснээр үндсэн нэвтрэлтийн ажил амжилттай дууслаа.
Тус бүр 10 метр болон 11 метрийн диаметр бүхий эдгээр агааржуулалтын амнууд нь дэлхийн хамгийн том босоо амнуудад зүй ёсоор тооцогдох юм. Энэхүү хоёр босоо ам нь гүний уурхайд агаар оруулах, гаргах үүргийг гүйцэтгэх ба уурхайн үйлдвэрлэл бүрэн хүчин чадалдаа хүрэх боломжийг бий болгож байгаа юм.