Тэрэлж голын усны түвшин өмнөх өдрөөсөө 43 см- ээр, Туул гол Босгын гүүр орчим 58 см, Сэлбэ гол Санзай орчимд 18 см-ээр нэмэгдэн үерийн түвшинг даван үерлэж байна.
Туул гол Зайсан орчимд 51 см-ээр, Сэлбэ гол Дамбадаржаагийн гүүр орчимд 18 см, Улиастай гол 19см-ээр нэмэгдэн олон жилийн дунджийг даван ҮЕРИЙН түвшинд хүрэхэд 7-15см дутуу байна.
Иймд голын сав, эрэг дагуу суурьшиж нутагшиж буй малчид, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Ус судлалын өртөө