Туул голын усанд 2024 оны 1-3 дугаар сард хийсэн хяналт шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны ерөнхий эрдэсжилт хотоос дээш болон хот орчимд 73-90 мг/л буюу “Маш бага”, хотоос доош хэсэгт 680-1000мг/л буюу “Их” эрдэсжилттэй байна.
Туул голын Улаанбаатар хотоос дээш усны горим алдагдаагүй цэвэр байсан бол хотоос дооших буюу Сонгино доод, Хадан хясаа хяналт шинжилгээний цэгийн орчимд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламж (ХА-3мгО/л) 48-106 дахин, аммонийн азот /NH4-/-ын агууламж (ХА-0.5мг/л) 41-96 дахин, нитрит азот /NO2/-ын агууламж (ХА-0.02мг/л) 2.1-2.7 дахин, эрдэс фосфор /P/-ын агууламж (ХА-0.100мг/л) 22-39 дахин их байсан ба ууссан хүчилтөрөгчийн горим алдагдаж “Онцгой их бохирдолтой” түвшинд ажиглагдаж байна.
Харин Төв болон Нисэхийн цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны нийт азотын /ЗДХ-15.0 мг/л/ агууламж 1.56-3.0 дахин их бохирдолтой усыг нийлүүлж байгаа нь Туул голын усны чанарт ихээхэн нөлөөлж байна.
Хаягдал ус цэвэршүүлэх байгууламжууд болох Төв ЦБ 57-69%, Нисэхийн ЦБ 92-97%, Био орон сууц ЦБ 90-95 %, Био үйлдвэрийн ЦБ 25 хувийн цэвэршүүлсэн усыг Туул голд 1-3 дугаар саруудад нийлүүлсэн байна.
Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.
Эх сурвалж: ЦУОШГ