Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн асан Н.Ганибалыг томилжээ. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд зүүн бүсэд буюу Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт өрсөлдөөд өвдөг шороодсон юм.
Тус намы генсекийн албыг түр орлож байсан Э.Одбаяр нь намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон, мөн тус нам доторх фракцууд “Э.Одбаярыг өөрчлөх шаардлагатай” гэдэг асуудлыг хөндсөнөөр энэхүү томилгоог хийжээ.
УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа Э.Одбаярыг МАН-ын БЭТ гэх шүүмжлэл олонтаа өрнөж ирсэн. Гэтэл УИХ-ын гишүүн асан Н.Ганибалыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болсон нь мөн л МАН-ын БЭТ томилогдлоо гэдэг яриаг үүсгэж эхлээд буй юм. Учир нь, Н.Ганибалыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлантай халаас нэг гэдэг хардлага өнгөрсөн хугацаанд яригдаж ирсэн нь ийнхүү шүүмжлэлийн бай болгоод байна. Э.Одбаяр, Н.Ганибал нар “Нэг Монгол” фракцийнх юм байна.