Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо, Допингийн эсрэг үндэсний төв хамтран мэдээлэл хийж, допингийн 48 шинжилгээний дөрөв нь сэжигтэй хариу үзүүлсэн талаар мэдээлээд байсан юм.
Тодруулбал, допингийн шинжилгээнд илгээсэн 48 сорьцоос 44 нь сөрөг гарч баталгаажин хариу нь ирсэн бол үлдсэн 4 сорьцод урьдчилсан байдлаар допингийн сэжигтэй тохиолдол илэрч нарийвчилсан лабораторийн шинжилгээнд оруулах шаардлагатай гэсэн юм.
Тэгвэл, сэжигтэй дөрвөн сорьцыг магадлах шинжилгээний хариу гарч Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисст ирсэн тухай эх сурвалж мэдээллээ.
Одоо тухайн тамирчдад шинжилгээний хариуг танилцуулах ажил явагдаж байгаа аж. Цаашид тамирчид Б сорьц өгөх эсэхээ шийдэх юм.