Зуны спортын 33 дугаар наадамд оролцох жүдо бөхийн шигшээ багийн тамирчид өнөөдөр өглөө Парисын зүг хөдөллөө.
Бүрэлдэхүүнд дэлхийн аварга Б.Баасанхүү, олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам, Б.Эрдэнэбаяр, гавьяат тамирчин Л.Энхрийлэн, Ё.Басхүү, Э.Ариунболд нар болон ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа нар багтжээ.
Барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхлэх бол финалын тэмцээн 22:00 цагт эхлэх юм.
“Парис-2024” Олимпын их наадмын жүдо бөхийн төрөл долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 3-ны хооронд болно.