Ням гарагт Испанийн Пальма де Майорка хотод их хэмжээний аялал жуулчлалын эсрэг олон мянган идэвхтэн эсэргүүцлийн жагсаал хийжээ.
Жагсагчид “Олон нийтийн аялал жуулчлалыг дэмжихгүй”, “Хувийн онгоцоор аялахыг зогсоо” зэрэг уриа үг бүхий лоозонг барьж хотын гудамжаар алхсан байна.
Ням гарагт болсон уг эсэргүүцлийн жагсаалд ойролцоогоор 10 мянган иргэн оролцжээ.
Жуулчид ихээр хүлээн авснаар хотын барааны үнийг нэмэгдүүлж, нутгийн иргэд амьдрахад хүндрэлтэй болж байгаа талаар жагсагчид ярив.
Энэ оны эхний хагаст Испани улсыг зорьсон жуулчдын тоо 16.1 саяд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Өнгөрсөн жил Испанид очсон жуулчид аялалдаа 109 тэрбум евро зарцуулсан гэсэн дүн байна.
Эх сурвалж: Reuters