Засгийн газрын 2024 оны долоодугаар сарын 17-ны хуралдаанаар ШУТИС-ийн харьяа дэлхийн жишигт нийцсэн олон улсын инженерийн сургуулийг ирэх зургаан жилийн дотор цогцлуулан хөгжүүлэх шийдвэр гарсан. Тус төслийн хүрээнд, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Хөшигтийн хөндийд цогцолбор сургууль байгуулна. “Монгол Улсын Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын хүрээнд 38000 нарийн мэргэжлийн инженер бэлтгэхээр зорьж буй аж.
Төслийн үр дүнд 2030 он хүртэл 8000 гаруй инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэн гаргана. Дулааны алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилга, кампусыг барьж байгуулахаар төлөвлөгдсөн байна.