Парисын олимпт зориулан энэ оны улсын төсөвт 22 тэрбум төгрөг төсөвлөжээ.
“Парис 2024” зуны олимп, паралимп, “Милан 2026” өвлийн олимп, паралимпын наадамд бэлдэх үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг Биеийн тамир спортын улсын хорооноос зарласан. Олимпт бэлдэх шигшээ багийн тамирчид сард нийт 300 сая төгрөгийн цалин авсан байна.
33 дахь удаагийн зуны олимпт Монголын шигшээ баг 32 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсоноос 1 мөнгөн медальтай тэмцээнээ дуусгав.
2004 оны Афины олимпоос хойш Монголын шигшээ баг хамгийн цөөн медаль хүртсэн олимп боллоо.
-
Афин 2004 - 1,
-
Бээжин 2008 - 4,
-
Лондон 2012 - 5,
-
Рио 2016 - 2,
-
Токио 2020 - 4