Хан-Уул дүүрэг Зайсангийн аманд баригдаж байгаа барилгын гадна пасад шатаж гэсэн дуудлага өнөөдөр 15:30 цагт иржээ.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрийн тархалтыг 15:50 цагт зогсоож, 16:07 цагт бүрэн унтраасан тухай ОБЕГ-аас мэдээллээ.
Гал гарсан барилгыг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компанийн барилга гэж эх сурвалжууд мэдээлж байна.