Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус бүс нутагт зорчихдоо урьдчилан сайтар судалж, анхаарал сэрэмжтэй байхыг Гадаад Харилцааны Яам (ГХЯ)-наас анхаарууллаа.
Израилд Монгол Улсын 80 гаруй иргэн оршин суудаг аж. ГХЯ болон Анкара дахь Элчин Сайдын Яамнаас тус улсад байгаа иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна.
Тус бүс нутагт байгаа Монгол Улсын иргэн Танд яаралтай туслалцаа, дэмжлэг хэрэгтэй болсон тохиолдолд:
- ГХЯ-ны дугаарын шуурхай утас: +97683042222
- Цахим хуудас: consul@mfa.gov.mn
- Анкара дахь ЭСЯ-ны дугаарын шуурхай утас: +905340128408 /WhatsApp/
- Анкара дахь ЭСЯ-ны цахим шуудан: ankara@mfa.gov.mn холбогдохыг зөвлөж байна.