• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 22
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Түгжрэл их үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэн шилжүүлнэ

    Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

    Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ

    Хар тамхитай тэмцэх албанд төхөөрөмж гаруулан өглөө

    Наймдугаар сард 2994 гадаадын иргэнд торгууль ногдуулж 12 улсын 94 гадаадын иргэнийг албадан гаргажээ

    Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо

    Монголын говийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр шинжээчид ажиллаж байна

    Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ

    Инфляц буурсан ч Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ

  • Улс төр
    АН: Олонх буюу МАН ирцээ бүрдүүлсэн тохиолдолд цөөнх УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжтой

    Ц.Лут-Очир: Төсвийг нэг жилд 28 хувиар тэлэх нь. Энэ бол цэвэр сонгуульд зориулсан төсөв

    Засгийн газар өгөөмөр “зан гарган”, тэтгэмж урамшууллыг 228 ХУВИАР ӨСГӨВ

    АН: Төсөв хэлэлцэхгүй хэр нь шинэ сайдын томилгоонд ямар хурдан шийдвэр гаргаж байна вэ?

    У.Хүрэлсүх: Монгол Улсын нутаг дэвсгэр дэх уул, ус бүгд монгол хэлээр нэрлэгдэнэ

    Л.Энх-Амгалан: АН-ын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төрөөс 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна

    “А.Намсаманд ШШГЕГ-ын харьяа асар их нөөцтэй нүүрс, гантигийн ордыг Засгийн газарт оруулж өг, хамтарч авлига хийе гэж миний өрөөнд орж ирсэн”

    Н.Учрал: Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас чөлөөлж байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

  • Эрүүл мэнд
    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

No Result
View All Result

Л.Оюун-Эрдэнэ: 2026 онд багтаж 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028 он гэхэд ДНБ-ийг 10 мянга ам.долларт хүргэх боломжтой гэж үзлээ

by undesten
2024-10-04 12:58
in Онцлох мэдээ, Улс төр
1
Л.Оюун-Эрдэнэ: 2026 онд багтаж 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028 он гэхэд ДНБ-ийг 10 мянга ам.долларт хүргэх боломжтой гэж үзлээ
SHARETWEET

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн чуулганы хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээрээ

“Эрхэм Монголчууд аа,

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монголын ард иргэд шилжилтийн хэмээх тодотголтой 30 жилийг цэглэж, төлөвшсөн ардчиллын хоёр дахь давлагаа болсон парламентын засаглалын шинэ эрин үеийг эхлүүлэхийн тулд 126 төлөөлөл бүхий Улсын Их Хурлыг сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдүүлэх эрхзүйн цогц реформыг дэмжсэн билээ. Нэг үгээр хэлбэл нутгархдаг биш улс орны хөгжлийн томоохон асуудлыг шийдвэрлэж чаддаг, ажил хэрэгч төлөөллийг хүссэн нь судалгааны үр дүнгүүдээс тодорхой харагдаж байна.

Өндөр хүлээлт хариуцлагыг хамт дагуулдаг жамтай. Хэрэв 126 төлөөлөл бүхий энэ парламент, засгийн газар иргэдийн энэхүү хүлээлтийг биелүүлж чадахгүй, өмнөх шиг, эсвэл бүр өмнөхөөсөө тааруу гэсэн нийгмийн дүгнэлтэд хүрвэл ардчилсан парламентын засаглалд аюул учрах хэмжээний эрсдэл өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд үүл мэт хуралдсаныг Та бид хамтдаа ухамсарлах учиртай.

Аливаа асуудлын шийдлийг олж, амжилт бүтээхэд нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл хэрэгтэй ч, нураахад нэг л бодлогогүй үйлдэл хангалттай болохыг бид 2014 оноос хойш 10 гаруй жил зарцуулж байж ахиулсан зээлжих зэрэглэлийн үнэлгээ зэрэг олон жишээнээс харж бас суралцаж болно.

Ийм алдааг давтахгүйн тулд бид хамтарсан Засгийн газар байгуулж, “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээнд үндэслэсэн эхний төсвийг Засгийн газраас Улсын Их Хуралд ийнхүү өргөн барьж байна.

2025 оны төсөв бол Монгол Улсын хувьд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан эхний төсөв бөгөөд ирэх 4 жилийн улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Улсын төсөв бол Монгол хэмээх айлын орлого, зарлагын төсөөлөл төдийгүй, улс орны эдийн засгийн багтаамж, дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний нийт орлогыг чиглүүлэн сэдэлжүүлэх суурь байдаг билээ.

Аль ч улс орны эдийн засгийн хөгжлийг дотоодын нийт бүтээгдэхүүнээр л хэмждэг. Бид ч олон улсын энэ жишгээр хөгжлийн суурь үзүүлэлтээ хэмжих нь ойлгомжтой.

Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4,000 ам.долларт 10 гаруй жил гацсаны эцэст боомтын нэвтрэх хүчин чадал сайжирч, эрдэс баялгийн салбарын далд эдийн засаг ил болж, аялал жуулчлалаас олох орлого нэмэгдсэнээр 2023 онд 6,000 ам.доллар давсан бол, энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр Дотоодын нийт бүтээгдэхүүн 79.2 их наяд төгрөг, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 6,800 орчим ам.долларт хүрэхээр тооцоолж байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 онд 3.3 хувь орчимд хадгалагдах бол, харин манай бүс нутгийн хэмжээнд эдийн засаг 5.1 хувиар өсөх төлөвтэй байна.

Мэдээж өдрөөс өдөрт дэлхий улам хуваагдмал болж, хурдтай хувьсан өөрчлөгдөж буй олон улсын геополитикийн нөхцөл байдал эдийн засагт том хэмжээний эрсдэлийг дагуулах нь тодорхой.

Монгол Улсын эдийн засгийн 2025 оны өсөлтийн төсөөллийг Дэлхийн  банк 4.8 хувь, Олон улсын валютын сан 4.1 хувь гэж тооцож байсан бол зээлжих зэрэглэл “В+” тогтвортой түвшинд хүрч, нэг хүнд ногдох Үндэсний нийт орлогоор Дэлхийн банкны ангиллаар дунджаас дээгүүр ангилалд шилжиж, хамтарсан засгийн газар байгуулагдан хөгжлийн томоохон төслүүдийг хөдөлгөхөөр зарлагдсанаас хойш төсөөллөө ахиулж 6 болон түүнээс дээш хувь байхаар тооцооллоо шинэчилж, энэхүү төсвийн хэлэлцүүлгийг анхаарал тавин ажиглаж байна. Нэг үгээр хэлбэл хөрөнгө оруулагчид биднийг харж байна.

Мэдээж бид эрсдэлийг тооцох учиртай. Гэхдээ хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн 5-аас доошгүй төсөл 2025 оны төсвийн жил эхэлж чадвал 2025 оны эцэст дотоодын нийт бүтээгдэхүүн 95.0 их наяд төгрөгт хүрнэ гэж төсөөлөв. Хэрэв 2026 онд багтаж 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028 он гэхэд Дотоодын нийт бүтээгдэхүүн 132.3 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10,000 ам.долларт хүргэх бодит боломж байна гэж үзлээ.

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10,000 ам долларт Монгол улс хүрч үзээгүй. Гэвч хүрсэн улс орнуудын хувьд дараах эерэг өөрчлөлтүүд гарсан байдаг.

  • Зээлжих зэрэглэл 1-2 түвшин дээшилж, зээлийн хүү 30 хүртэл хувь буурна.
  • Гадаадын хөрөнгө оруулалт 1.5-аас 3 дахин өсөж, дэд бүтцийн асуудал шийдвэрлэгдэнэ.
  • Шинжлэх ухаан, технологид оруулах хөрөнгө оруулалтын хувь нэмэгдэж, үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдсэнээр эдийн засаг төрөлждөг.
  • Чадварлаг хүний нөөц эх орондоо буцан ирж, гадаадын чадварлаг мэргэжилтнүүд тус улсад ажиллаж эхэлнэ.
  • Иргэдийн дундаж цалин 60 хүртэл хувь өсөж, өрхийн орлого нэмэгдсэнээр ядуурлын түвшин буурч, төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр засаглалын бүтээмж сайжирдаг.
  • Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжил сайжирч, чанартай үйлчилгээ авснаар иргэдийн амьдралын чанар сайжирч, хүн амын дундаж наслалт нэмэгддэг.

Дэлхий дээр хөгжлийн өөр жор, өөр ид шид байхгүй бөгөөд бид алхам алхмаар эдийн засгаа тэлж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээ аль болох ойрын хугацаанд 10,000 ам.доллар түүнээс дээш гаргах учиртай.

Хүн төрөлхтний амьдралын хэв маягийг асар хурдтай өөрчилж буй хиймэл оюун ухааны эрчимтэй хөгжлийн энэ үед Монголчууд бид хөгжлийг хөөж биш харин угтаж түрүүлэх, өнгөрсөнтэй зууралдах бус, алсыг харж, цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулж хурдтай хөгжих шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Монгол Улс хурдтай хөгжлийн төлөө эдийн засгийн 14 мега төслийг дараах эрэмбээр 2025 онд Улсын Их Хуралд танилцуулж, ил тод хэлэлцэн шийдвэрлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна.

  • Хэлэлцээрийн шатанд 18 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан холболтын ажлыг дуусгаснаар боомтуудын нэвтрэх хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж, нүүрс тээврийг 40 сая тонноор, экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой.
  • Эрдэнэбүрэнгийн 90 Мегаваттын усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, хэрэгжүүлснээр 2027 оноос эхлэн баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангана.
  • 26 жилийн туршид хайгуулын үйл ажиллагаа явуулсан Монгол Францын хамтарсан ураны төслийг хэрэгжүүлж чадвал манай улсын хувьд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын төсөл болох ба улсын төсөвт 4.5 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэх боломжтой.
  • Уур амьсгалын өөрчлөлт, ногоон шилжилттэй уялдуулан
  • Орхон-Онги, Хэрлэн-Тооно ус дамжуулах хоолойг барих төслийг хэрэгжүүлснээр говийн бүсэд хүн ам, мал аж ахуй, үйлдвэр, уул уурхайн усны хэрэгцээг гадаргын усаар хангах нөхцөл бүрдэж, Улаан нуурыг сэргээж, нуур орчмын экосистем, биологийн олон янз байдал сэргэж, цөлжилтийг бууруулах чухал ач холбогдолтой. Говийн бүсийг усжуулахгүйгээр эдийн засгийн бусад томоохон төслүүдийг урагшлуулах боломжгүй юм.
  • 2013 оноос эхлэн хэлэлцээрийн шатанд 10 жил гацсан Тавантолгойн 450 Мегаваттын дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр Оюутолгой, Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүс нутгийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломж бүрдэнэ.
  • Монгол орны хаанаас ч интернэтэд холбогдох, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах боломжтой Үндэсний хиймэл дагуулын төсөл хэрэгжсэнээр 250 мянган малчин өрх E-Mongolia, E-сургууль, E-эмнэлэг гэх мэт үйлчилгээ авах боломжтой болно. Мөн бид хиймэл оюун ухаан, технологийн шилжилтэд бэлтгэлээ хангах суурь болно.
  • Түүнчлэн Боловсруулах үйлдвэрийн багц төслүүд
  • Сэргээгдэх эрчим хүчний багц төслүүд
  • Нийслэлийн дэд бүтцийн багц төслүүдийг Улсын Их Хуралд танилцуулж хамтын шийдэл гаргах болно.

Дахин хэлэхэд эдгээр 14 төслийн 5-аас доошгүй нь хэрэгжиж эхэлснээр 2025 оны төсвийн жил төлбөрийн тэнцэл болон валютын нөөцийн эрсдэлгүй байх болно. Уул уурхайн ашигт малтмалын хайгуул, лиценз олголтын асуудлыг ил тод болгох, боловсруулах үйлдвэрийг татварын орчноор дэмжихээс гадна, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүчний салбарыг онцгой анхаарч эдийн засгийг төрөлжүүлэх зардлуудыг мөн 2025 оны төсөвт суулгасан болно.

Хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, бизнесийн орчныг дэмжих, үндэсний бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас

  • Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, худалдан авах ажиллагаа,
  • Татвар, төсвийн зарлагын шинэчлэл,
  • Үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглал,
  • Үндэсний орон сууцжуулалтын тогтолцоо, хуримтлалын сан,
  • Бүсчилсэн хөгжил,
  • Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хотын засаглал,
  • Эрчим хүчний салбарын шинэчлэл,
  • Ногоон эдийн засаг, ногоон шилжилт,
  • Их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан цахим шилжилт,
  • Төрийн албаны эрх зүйн шинэчлэл,
  • Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлага,
  • Уул уурхайн тусгай зөвшөөрлийн олголт, ашиглалт, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зэрэг 14 багц эрхзүйн реформыг 2025 оны төсвийн жилд багтаан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барихаар төлөвлөлөө.

Эдгээр эрхзүйн суурь реформыг хэрэгжүүлэх хүрээнд Улсын Их Хурлын даргын захирамжаар Ажлын хэсгүүд байгуулагдаж ажиллаж байгаад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон Ажлын хэсгийн эрхэм гишүүдэд талархал илэрхийлж, Засгийн газар нягт хамтран ажиллахаа илэрхийлье!

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүдээ!

Та бид хамтдаа энэ бүрэн эрхийн хугацаанд тавьсан зорилгодоо хүрэхийн тулд 2025 оны төсвийг эдийн засгийн суурийг тэлэх дэд бүтцэд зарцуулж, төсвийг тэгшитгэн хуваадаг тогтсон хандлагаас зориг гарган салах шаардлагатай байна.

Энэ агуулгаар Монгол улс өмнө нь жилд дунджаар төсвийн хөрөнгө оруулалтаар 450-500 орчим шинэ төслүүд эхлүүлдэг байсан бол 2025 оны төсвийн төсөлд ердөө 38 дэд бүтцийн шинэ төслийг санхүүжүүлэхээр тусгалаа.

Монгол улс Мянганы замын бүтээн байгуулалтын хүрээнд 7,000 км авто замыг тавихад 21 жил зарцуулж байсан бол Бүсчилсэн хөгжлийн суурийг тавихад чиглэсэн аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай эдийн засгийн ач холбогдлын дарааллаар нь холбохын тулд ирэх 4 жилд 4,440 км орчим авто барих, ирэх оны төсөвт 2,100 км авто замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр тусгалаа.

Төрөлжсөн болон дэд бүсүүдийг дэмжих хүрээнд 1,650 МВт шинэ эх үүсвэрийг бий болгох болон цэвэр эрчим хүчний шилжилтийн зардлыг 2025 оны төсөвт тусгалаа.

Нийгмийн салбарын хөрөнгө оруулалтыг бүрэн санхүүжүүлж чадаагүйгээс барилгын чанарын асуудал гардаг байдлыг бүрэн шийдвэрлэхийн тулд шилжих нэртэй сунжирсан 602 төслийг бүрэн дуусгах санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх нь оновчтой гэж үзлээ.

Ингэснээр улсын хэмжээнд 90 сургууль, 62 цэцэрлэг, 31 эмнэлэг, 22 дотуур байр, соёл, спортын байгууламж 60, гэр бүл, нийгмийн хамгааллын 18 байгууламж бүрэн ашиглалтад орно. Ингэснээр сургуулийн хүчин чадал 40,610 суудлаар, цэцэрлэгийн хүчин чадал 9,540  ороор тус тус нэмэгдэнэ.

Нийгмийн суурь үйлчилгээг иргэд, нийгмийн бүлгүүд рүү чиглүүлж, чанартай, хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч, ирэх оны 1 дүгээр сараас эхлэн өндөр насны тэтгэвэр, халамжийн тэтгэвэр, төрийн албан хаагчийн цалинг инфляцтай уялдуулан 6 хувь нэмэгдүүлэхээр тусгалаа.

Орон сууцжуулалт бол иргэдийн амьдралын баталгааны нэг тул Засгийн газраас үндэсний орон сууцжуулалтын реформыг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сантай уялдуулан хэрэгжүүлж, 1 их наяд төгрөгийг орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтэд зарцуулж, 13 мянган иргэнийг хамруулаар төлөвлөж байна.

Бүсчилсэн хөгжлийн реформын хүрээнд Нийслэл Улаанбаатар хотод 1992-2021 оны хооронд 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол 2028 он хүртэл үүнээс 3 дахин их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлага үүссэн байна.

Засгийн газраас Нийслэлийн 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг энэ жилийн төсвийн жилд багтан Улсын Их Хуралд өргөн барьж,

  • Нийслэлийг Хөшигийн хөндийтэй холбосон туннель,
  • Нийслэлийн төвийг тус туннельтэй холбосон ган татлагат гүүр
  • Туулын хурдны зам,
  • Тэрэлжийн замын бүтээн байгуулалт
  • Толгойтоос Амгалан хүртэлх 17.7 км “Метроны нэгдүгээр шугам” зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийг 2025 оны төсвийн жилд багтаан эхлүүлэхийн тулд төсвийн болон санхүүгийн бусад эх үүсвэрээр дэмжих бодлогыг мөн тусгав.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Засгийн газраас боловсруулсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд  нэгдсэн төсвийн үзүүлэлтийг дараах байдлаар тусгалаа.

Үүнд:

  • 2025 оны төсвийн нийт эх үүсвэр-35.8 их наяд төгрөг,
  • Урсгал зардал-24.5 их наяд төгрөг,
  • Хөрөнгө оруулалтын зардал – 4.3 их наяд төгрөг,
  • Тогтворжуулалтын сан-608.9 тэрбум төгрөг,
  • Үндэсний баялгийн сан-2.4 их наяд төгрөг байхаар тооцов.

2025 оны төсвийг төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлж чадвал:

  • Эдийн засгийн өсөлт 7-8 хувь болж,
  • Экспортын орлого 19.0 тэрбум ам.долларт хүрч
  • Гадаад валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар болон нэмэгдэж,
  • Өрхийн бодит орлого дунджаар 15 хувиар өсөж
  • Бизнес эрхлэх таатай орчин бүрдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ,
  • 35.0 мянган ажлын байр шинээр бий болно.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье!

ShareTweet

Related Posts

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын дарга болох хүн нам бус, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй хүн байг
Нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд нь өөрөө төсөл гацааж эхэлбэл Монголд юу ч урагшлахгүй

2026-04-23 16:00
Б.Энхбаяр: Оффтейк гэрээг хийсэн Засгийн газар нь өөрөө Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байсан
Онцлох мэдээ

Б.Энхбаяр: Нэг байсан гэрч нь дөрөв боллоо, 1.5 сая нь 1.3 сая ам.доллар боллоо, “Бодь“-ийн тараасан авлига нь бүр 110 сая ам.доллар гэнэ үү

2026-03-23 13:05
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь” группээс 1.3 сая ам.долларын авлига авсан баримтыг АТГ-т шалгуулахаар өгч байна

2026-03-23 13:00
}

Шинэ мэдээ

АН: Олонх буюу МАН ирцээ бүрдүүлсэн тохиолдолд цөөнх УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжтой

АН: Олонх буюу МАН ирцээ бүрдүүлсэн тохиолдолд цөөнх УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжтой

by undesten
2026-09-21 13:41
1

Ц.Лут-Очир: Төсвийг нэг жилд 28 хувиар тэлэх нь. Энэ бол цэвэр сонгуульд зориулсан төсөв

Ц.Лут-Очир: Төсвийг нэг жилд 28 хувиар тэлэх нь. Энэ бол цэвэр сонгуульд зориулсан төсөв

by undesten
2026-09-21 09:19
0

Засгийн газар өгөөмөр “зан гарган”, тэтгэмж урамшууллыг 228 ХУВИАР ӨСГӨВ

Засгийн газар өгөөмөр “зан гарган”, тэтгэмж урамшууллыг 228 ХУВИАР ӨСГӨВ

by undesten
2026-09-21 09:10
0

Түгжрэл их үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэн шилжүүлнэ

Түгжрэл их үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэн шилжүүлнэ

by undesten
2026-09-21 08:53
0

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

by undesten
2026-09-21 08:44
0

Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ

Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ

by undesten
2026-09-19 16:38
0

Хар тамхитай тэмцэх албанд төхөөрөмж гаруулан өглөө

Хар тамхитай тэмцэх албанд төхөөрөмж гаруулан өглөө

by undesten
2026-09-19 12:33
0

Наймдугаар сард 2994 гадаадын иргэнд торгууль ногдуулж 12 улсын 94 гадаадын иргэнийг албадан гаргажээ

Наймдугаар сард 2994 гадаадын иргэнд торгууль ногдуулж 12 улсын 94 гадаадын иргэнийг албадан гаргажээ

by undesten
2026-09-19 11:39
0

Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо

Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо

by undesten
2026-09-18 12:56
0

Монголын говийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр шинжээчид ажиллаж байна

Монголын говийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр шинжээчид ажиллаж байна

by undesten
2026-09-18 12:11
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай