Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал \ИТХ\-ын сонгуульд нэр дэвшиж буй хүмүүсийн насны бүлгийг танилцуулж байна.
ИТХ-ын хурлын сонгуульд аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нийт 8,031 мандат байгаа бөгөөд 17,277 хүн нэр дэвшиж байгаа талаар Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлсэн.
Тэдгээр нэр дэвшигчдээс хамгийн залуу нь 18 настай бол хамгийн ахмад нь 82 настай байна. 35 настай 795 нэр дэвшигч байгаа нь хамгийн олон хүн нэр дэвшиж буй насны бүлэг байгаа юм.
400-ээс дээш хүн нэр дэвшиж байгаа буюу улс төрийн хамгийн идэвхтэй байна гэж тодорхойлж болох насны бүлэг нь 32-53 нас байна.
“Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-ийн 2022 онд хийсэн Сонгогчийн зан, төлөвийн судалгаанаас харахад монгол сонгогчдын хүсэмжит сонголт нь 40-45 насныхан байгаа юм.