Тохилог, тухтай сууж бол хүн бүрийн л мөрөөдөл. Гэхдээ санхүү, эдийн засгийн байдлаас болоод хүн бүр өөрийн хүслийг биелүүлж чаддаггүй билээ. Тэгвэл уран бүтээлч, мужаан залуу идсэн зайрмагныхаа модон ишийг цуглуулж, өөрийн мөрөөдлийн сууцыг босгожээ. Яахав өөрөө амьдрахад арай жижигдэнэ л дээ. Гэхдээ л хүн хүсвэл юу ч хийж болно гэдгийг харуулж өгсөн болов уу. Та ч бас мөрөөдлийнхөө төлөө зүтгэж, жижиг ч гэсэн оролдлого хийж, түүнийхээ үр дүнг мэдэрч, өөрийгөө дайчлаарай.
Үндэстэн агентлаг