Аравдугаар сарын 7-16 хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Аравдугаар сарын 8, 9, 10-нд газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтрэх боловч бусад нутгуудаар дулаахан байх юм байна.
Дулаан өдрүүд 13-ныг хүртэл буюу энэ долоо хоног дуустал үргэлжлэх бол 14-нөөс ихэнх нутгаар хүйтрэхийг анхаарууллаа.
Хур тунадас:
-
Аравдугаар сарын 8-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар
-
Аравдугаар сарын 9-нд Хараа, Ерөө, Туул голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар
-
Аравдугаар сарын 13-нд Монгол Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар
-
Аравдугаар сарын 14, 15-нд Баруун болон Төвийн нутгийн зарим газраар хур тунадас орж салхи, шуургатай байна.
Салхи, шуурга:
-
Аравдугаар сарын 8-нд нутгийн зарим газраар
-
Аравдугаар сарын 9-нд нутгийн зүүн хэсгээр
-
Аравдугаар сарын 10-нд нутгийн хойд хэсгээр
-
Аравдугаар сарын 14, 15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
-
Аравдугаар сарын 8,9,10-нд нутгийн хойд хэсгээр хүйтрэх боловч бусад нутгаар дулаахан байна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаахан байх бол томоохон голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус дулаахан байх бол бусад нутгийн хувьд шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градусын дулаан байх төлөвтэй байна.
-
Аравдугаар сарын 14-нээс нийт нутгаар хүйтэрнэ.
Улаанбаатар хот
-
Аравдугаар сарын 9-нд ялимгүй хур тунадас орно бусад хугацаанд хур тунадас орохгүй.
-
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байна. Аравдугаар сарын 9, 13-ны өдрүүдэд салхи баруун өмнөөсөө хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
-
Агаарын температурын хувьд шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаахан байх бол 14-нөөс хүйтэрч шөнөдөө 5-10 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Аравдугаар сарын 9,10-ны өдрүүдэд өмнөх өдрүүдээсээ бага зэрэг хүйтэн байна.