Отгонтэнгэр их сургуулиас жил бүр \”Хүүхдийн хөгжил, төлөвшил” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн \”Хүүхдийн хөгжил, төлөвшил-2017” эрдэм шинжилгээний бага хурал нь зэрэглэлийн хувьд олон улсын шинж чанартай болох бөгөөд ЕБС, СӨБ-ийн багш, удирдлагууд, залуу судлаачдын дунд зохион байгуулагдаж, тэдгээрийн хүүхдийг судлан хөгжүүлэх чиглэлийн судалгаа шинжилгээний ажлыг дэмжин хөгжүүлж, сурталчилан таниулахад голлон анхаарч байна. Энэхүү хурал ирэх 4-р сарын 21-нд Отгонтэнгэр их сургуулийн хурлийн танхимд 12-00 цагаас болно. Ингээд та бүхэндээ \”ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ-2017” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ-ын удирдамжыг танилцуулая.