Монгол Улсад уу, эсвэл өөр улсад байгаад байна уу. Уг нь алсын орныг зорьж, тэндээсээ Монгол Улсынхаа нийслэл Улаанбаатар газардав. Санаж, бэртгэрсээр холоос ирж буй хүн л дээ. Гэтэл Буянт Ухаад буугаад харих замдаа \”хаана байгаа билээ\”, \”хэний нутагт ороод ирэв\” гэж бодогдох шиг.
Үнэндээ \”Үзэсгэлэн төгс БНХАУ сүрлэг сайхан Өвөр Монголд тавтай морилно уу\” гэсэн энэ самбарыг харсан хүн бүр л хаана байгаа вэ гэж бодоход хүргэх биз. Энэ самбар Чингис Хаан Олон Улсын нисэх буудлаас төв замтай нийлэх уулзвар дээр байрлаж байна.
Хэдий рекламны самбар ч гэлээ байршуулах газар, зураг, доторх агуулгыг нь бодолцож баймаар юм. Нисэх дээр буугаад л гэр рүүгээ догдолсон сэтгэлээр харьж яваа олон хүнд хамгийн түрүүнд \”Монгол Улс минь хэний харьяат болчихсон юм бэ\” гэх бодлыг төрүүлэх болов уу. Тэгэхээр энэ самбарыг нэн даруй буулгахыг шаардаж байна. Бид эх нутагтаа эзэн нь байхыг хүсч байна. Улсын нийслэлийн үүдэнд өөр улсын бичиг, өөр улсын магтан дуулсан ийм том самбар байхыг харах үнэхээр таагүй сэтгэгдэл төрж байна. Тиймээс эрх ашгаа ганц удаа хойш тавьж, улсынхаа үүдэнд байх энэ ёс бус самбарыг авч хаяхыг хүсье.
Үндэстэн агентлаг