БНСУ-ын Засгийн
газрын 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж буй шинэчилсэн
визний журмыг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас өнөөдөр хэвлэлийн хурал
хийж, танилцууллаа.
Байнгын зорчдог
иргэд олон удаагийн виз авдаг болно
Байнгын визгүй
зорчигч гэдэг нь сүүлийн хоёр жилийн дотор дөрөв буюу түүнээс дээш удаа, эсвэл
нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүнийг хэлнэ. Сүүлийн
хоёр жилийн дотор дор хаяж нэг удаа хилээр орсон тамга заавал байх ёстой бөгөөд
энэ хүмүүст таван жилийн виз олгодог болох юм байна. Өөрөөр хэлбэл, байнга
зорчдог байсан иргэд визгүй зорчихоо больж олон удаагийн виз авдаг болно.
Мөн виз мэдүүлсэн
өдрөөс урагш гурван жилийн дотор хууль бусаар оршин суусан, Солонгосын бусад хууль
тогтоомж зөрчиж таван сая воноос дээш торгууль хүлээсэн, албадан гаргагдсан хүн
хамрагдахгүй болохыг виз мэдүүлэх нөхцөлд тусгасан байна.
Харин хилээр
нэвтэрсэн тоог гадаадын иргэний үнэмлэх авч бүртгүүлсэн хүний хилээр удаа дараа
орсон тоо, Чэжү арал руу визгүйгээр нэвтэрсэн тоо, хил дээрээс өөр онгоц сольж
суусан хүний мэдээллийг тооцож оруулах боловч, гэрээгээр ажиллах /Е-9/, далайн
хөлөг дээр ажиллах /Е-10/ зэрэг хууль бусаар оршин суух магадлал өндөртэй
визийн хүчний ажил хийдэг гадаадын иргэний бүртгэлтэй хүний хилээр удаа дараа
орсон тоог тооцож оруулахгүй болно.
Гуравдагч улсаар
дайран өнгөрч Солонгост ирсэн Монгол иргэнийг визгүй нэвтрүүлнэ
Гуравдагч улсаар
дайран өнгөрч Солонгост ирсэн Монгол иргэнийг визгүй нэвтрүүлэхээр болсон
байна. Өмнө нь Монголоос Солонгос руу шууд нислэгээр ирэхэд визгүй нэвтрүүлдэг
байсан бол шинэ журмаар гуравдагч улсаар дайран өнгөрсөн нислэгээр Солонгост
ирсэн тохиолдолд бас визгүй нэвтрүүлнэ. Өмнө нь Европын 8 улс байсныг Европын
30 улс / Грек, Нидерланд, Норвеги, Дани, Герман, Литва, Румын, Люксембург,
Литвани, Лихтенштейн, Мальт, Бельги, Швед, Швейцари, Испани, Словак, Словени,
Исланд, Ирланд, Эстони, Англи, Австри, Итали, Чех, Кипр, Португали, Польш,
Франц, Финлянд, Унгар/ болгож нэмсэн. Энэ 30 улсаас аль нэг улсын визтэй
/байнгын оршин суух үнэмлэх мөн хамаарна) хүн Солонгосоор дайран өнгөрч нэр
заасан Европын 30 улс руу явах юмуу, энэ улсаас явах замдаа Солонгосоор дайран
өнгөрч өөрийн болон гуравдагч улс руу явж буй хүн визгүй нэвтэрнэ. Мөн цахим
визтэй хүн, паспорт дээр виз наалгасан болон өндөр хөгжилтэй дөрвөн улсаас
/Америк, Канад, Австрали, Шинэ Зеланд/ зөвхөн өөрийн болон гуравдагч улс руу
явж буй тохиолдолд зөвшөөрнө.
БНСУ-ын визний
хариуг ажлын 15 хоногт олгодог болно
Виз мэдүүлэгч монгол
иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, 2016 онд гэхэд 67 мянган хүн
БНСУ-руу зорчих виз мэдүүлсэн нь маш их ачааллыг бий болгож байгаа тул визний
хариуг ажлын 15 хоногт олгодог болно.
БНСУ-ын Элчин сайдын яам