Сирийн босогчид Дамаск хотыг эзэлсний дараа 24 жилийн турш Ерөнхийлөгчийн албыг хашиж буй Башар аль-Ассад Москва руу дүрвэсэн хэмээн Оросын төв хэвлэл мэдээлжээ.
2011 онд Сирид иргэний дайн гарснаас хойш Сирийн босогчид Ерөнхийлөгчийг унагаах гэж олон жилийн турш тэмцсэн.
Харин сүүлийн 10 гаруй хоногт босогчид Сирийн баруун хойд хэсгийг бараг бүхэлд нь, ням гарагт нийслэл Дамаск хотыг эзэллээ.
Тэд Ассадын дэглэмийг цуцалж, олон жил үргэлжилсэн дайны дараа улс төрийн тогтвортой байдлыг бий болгох, засаглалын шинэчлэл хийх зорилготой байгаа юм.
Үүний дараа Ерөнхийлөгч Башар аль-Ассад ОХУ руу дүрвэсэн хэмээн Оросын төв хэвлэл болон Ираны эх сурвалжууд мэдээлж байна.
Тодруулбал Вена дахь олон улсын байгууллагын Оросын элчин сайд Михаил Ульянов өөрийн цахим хуудсаар дамжуулан Москвагийн эрх баригчид Ассад болон түүний гэр бүлд оршин суух эрх олгосон гэж мэдэгджээ.
Энэхүү тэмцлийг тэргүүлэн оролцож буй гол бүлэг нь Хайат Тахрир аль-Шам бөгөөд иргэний дайны эхэн үед байгуулагдаж байжээ.
Энэ үйл явдал Газын дайнтай зэрэгцэн Ойрх Дорнодын тогтворгүй байдлыг улам нэмэгдүүлнэ гэж олон улсын эрх баригчид үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ассадын засаглал нуран унасныг сайшаасан ч энэ нь эрсдэлтэй мөч гэдгийг мөн мэдэгдсэн. Сирийн иргэний дайны үеэр 500 гаруй мянган хүн амь үрэгдэж, сая гаруй хүн эх орноосоо дүрвэсэн гэдэг.
Эх сурвалж: Reuters