Ервазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах эсэх асуудал сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байна.
Үүнтэй холбогдуулан бизнес эрхлэгчид Монгол Улсын Шадар сайд, Монгол Улс – Оросын Холбоооны Улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын ахлагч С.Амарсайхантай уулзлаа.
Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудлаар төрийн дунд шатны албан тушаалтнууд бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгч, санал аваагүй мэтээр буруу ойлголт өгснийг уламжлаад цаашид үүнд анхаарч ажиллахыг уулзалтын эхэнд хүслээ.
Түүнчлэн гэрээ хэлэлцээрийн асуудал ганцхан манай улсад тулгараагүй. Олон орон үүнийг туулж гарсан.
Ингэхдээ улс орнууд дотоодын зах зээл, аж ахуйн нэгжээ ямар бодлого, арга хэмжээгээр дэмжсэнээрээ ялгардаг. Тиймээс дотоодын аж ахуйн нэгжүүддээ наанадаж татварын таатай орчныг бий болгох шаардлагатай.
Нөгөөтээгүүр геополитикийн асуудлыг ойлгож, нухацтай хандах нь чухал.
Мөн хэрэглэгчийн эрх ашгийг хангах нь ч зүй ёсны хэрэг. Төрийн эрх ашиг эсвэл хувийн хэвшлийн эрх ашиг бус Монголын эрх ашиг яригдаж байгааг маш сайн ойлгож байна хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Бизнес эрхлэгчдийн зүгээс хэлэлцээрийг хойшлуулах саналыг уламжлахын сацуу түр хэлэлцээрийн гэрээнд тусгах саналаа гардуулж нааштай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Монгол Улсын Шадар сайд Монголын талын даргын хувьд уг чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хойшлуулах бизнес эрхлэгчдийн саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхээ мэдэгдлээ.