Хятадын \”Гранд Чайна\” компаниас Монгол улсын спортын салбарт биеийн тамир спортын хэрэгсэл бэлэглэх арга хэмжээ 3-р сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын Спортын төв ордонд боллоо. Монгол улсын БСШУС-ын сайд Ж.Батсуурь болон БСШУС-ын яамны албаны хүмүүс, Үндэсний Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц болон Ширээний теннис, Сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд, БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон Элчин сайдын яамны албаны хүмүүс, БНХАУ-ын Тяньжинь хотын \”Гранд Чайна\” компанийн Удирдах зөвлөлийн дарга Хөү Давэй нарын зэрэг хүмүүс тус арга хэмжээнд оролцов. \”Гранд Чайна\” компани нь энэ удаад ширээний теннисний ширээ, сагсан бөмбөгний шийд, сагсны бөмбөг, биеийн тамирын хувцас зэрэг спортын хэрэгсэл бэлэглэсэн бөгөөд энэ жилдээ багтаан Монголын талд ширээний теннисний 500 ширээ, сагсан бөмбөгний 30 шийд бэлэглэх юм байна.
Арга хэмжээн дээр сайд Ж.Батсуурь , Элчин сайд Шин Хаймин, БНХАУ-ын Тяньжинь хотын \”Гранд Чайна\” компанийн Удирдах зөвлөлийн дарга Хөү Давэй нар тус тус үг хэллээ.