Дэлхийн хамгийн урт тэнгис дээрх гүүр- Чиндаогийн Жё Жөүваний их гүүр юм.
Тус гүүрийн нийт урт 41.58 километр бөгөөд Чиндао хотоос Жё Жөүвань тэнгисийг дамнан Хуан Дао аралд хүрдэг. Тус гүүр өнөөгийн дэлхийн хамгийн урт тэнгис дамнасан гүүр төдийгүй Хятадын умард нутгийн өвөлдөө хөлддөг тэнгис дээр байгуулсан хамгийн анхны том гүүр юм. Түүнийг байгуулах явцад дэлхийн олон тэргүүний технологийг ашигласан байна.