Олон улсын парламентын холбоо төр, нийгмийн
зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт анхаарлаа хандуулж байгаа талаар
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэллээ.
Тэрээр \”УИХ-ын дэд даргын хувьд миний бие
Олон улсын парламентын холбоонд улсаа төлөөлдөг. С.Зоригийн амь насыг хөнөөсөн
гэх хэргийн шүүх хуралтай холбогдуулан холбооноос албан бичиг ирсэн. Албан
бичигт, шүүх хурал яагаад хаалттай болов, хэргийн гэрч Б.Булган яагаад шүүх
хуралд оролцсонгүй вэ зэргийг асууж тодруулсан байсан” гэв.
Мөн \”Энэ хэрэгт олон түмнээс нууцлаад байх
улсын нууц байхгүй гэж бодож байна. Энэ хэргийг нууцлах ажиллагаанд Ерөнхийлөгч оролцсон юм байна гэдгийг тэр бичиг нь харуулаад байна. Тэгээд ил гарга гэж байна шүү дээ. Энэ хэргийн цаана үндэсний эрх ашиг гэж юу байгаа юм. Хүний аминд халдсан л хэрэг шүү дээ. Бусад бүх хүний аминд хүрсэн хэргийг шүүсэнтэй ижилхэн л хэрэг.
Шүүхийн процесс дуусаагүй байхад прокурор
яллах дүгнэлтээ нууцаас гарагж байгаа нэрээр Үндэсний олон нийтийн телевизээр
тайлбарлаж байгаа нь энэ шүүх хурлыг улам эргэлзээтэй болгож байна.
Захиалагчтай л гээд байгаа. Хэрвээ тийм юм бол эхлээд захиалагчийнхаа хэргийг
нотлох ёстой. Нийгэмд захиалагчийг илчлэх нь илүү чухал байна. Ам зураг
дангаараа баримт нотолгоо болохгүй. Дээр нь гэрчүүд танисан гэж байгаа. Аль
1998 онд ганц нэг харсан хүмүүс одоо таниад байдаг гэдэг сонин. Би 10 жил хэрэг
уншсан прокурор хүн шүү дээ” гэж шүүх процесс болон саяхан болж өнгөрсөн
асуудлуудын талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. /25 дугаар суваг телевизийн ярилцлагаас/