Нийслэлийн Байгаль орчны газраас шувуу сонирхогчид, гэрэл зураг сонирхогч залуустай хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд \”Хун” нуурын орчмыг цэвэрлэлээ. Олон жилийн өмнө хайрганы карьер байгаад орхигдсон энэ газар нь олон ховор шувуудыг ажиглах боломжтой, жуулчдын дунд алдартай цэг юм. Тус нууранд дан ганц хос хун үүрлэхээс гадна Отгот шунгуур, Улаан хөлт хөгчүү, Эгэл хараалай, Бор нугас зэрэг олон зүйлийн усны шувууд үүрлэдэг. Нийслэлийн байгаль орчны газар, шувуу хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб, Аdventure Тemple кафе, Монголын УАЗ клубийнхэндээ баярлалаа гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.