Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийн баталснаар энэ хичээлийн жилийн гуравдугаар улирлын амралт энэ сарын 23-аас эхлэх ёстой байсан. Гэвч цаг агаар эрс хүйтэрч ханиад томууны улирал эхэлсэнтэй холбогдуулан хоёрдугаар улирлын амралтыг хоёр долоо хоног сунгаснаас болж гуравдугаар улирлын амралтыг ирэх лхагва гарагт эхлүүлэхээр болжээ. Ерөнхий боловсролын сурагчид долоо хоног амрах юм байна.
Үндэстэн агентлаг