БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ өнгөрөгч долоо хоногт
прокурорын байгууллагад очиж, 21 цагийн турш байцаалт мэдүүлэг өгсөн. Үүний
дараа прокурорын газраас \”Пак Гын Хэг даваа гаригт саатуулахаар боллоо” гэж
мэдэгдсэн юм. Энэ мэдэгдлийн дагуу Пак Гын Хэг өнөөдөр саатуулах ёстой ч
одоогоор тодорхой мэдээлэл алга байна.
Прокурорынхон Пак Гын Хег
Чой Сун Силийн авлигын хэрэгт оролцсон гэж буруутгаж байгаа. Гэвч Пак Гын Хэ уг хэрэгт холбогдолгүй гэж мэдүүлсээр
байгаа аж.
Чой Сун Силийг төрийн хэрэгт оролцуулсан гэх хэргийг
шалгаж байсан прокурорынхон түүний холбогдсон авлигын хэрэгт Пак Гын Хэ ч
холбогдсон байж болзошгүй хэмээн сэжигтнээр тооцсон юм. Мөн үүнийг шалгаж тогтоохын тулд Пак Гын Хэг саатуулахаар өөр аргагүй гэж прокурор үзсэн байна.
Үндэстэн агентлаг