Хэрэв таны толгой үе үе өвддөг бол дараах цэгүүдэд массаж хийснээр толгойн өвдөлт таван минутад намдах юм. Дараах цэгүүдэд иллэг хийснээр толгойн өвдөлт намддаг болох нь судалгаагаар баталсан байна. Та эдгээр цэгүүдэд массаж хийж өгснөөр толгойн өвчнөөс эмийн бус аргаар түргэн хугацаанд эдгэрэх давуу талтай.
Хэрхэн массаж хийх вэ?
Та эхлээд өөрт тухтай газар 30 секундээс нэг минутын турш тасралтгүй дугуй хөдөлгөөнөөр иллэг хийснээр таны толгойн өвдөлт 5-10 минутын дотор намдана.
Үндсэн зургаан цэгүүдэд иллэг хийнэ.
Үүнд:
1.Энэ цэг нь хөмсөгний дунд байрладаг ба нүдний ядаргаа арилгах үүрэгтэй.
2.Зурагт үзүүлсний дагуу хөмсөг хамарны ухлаадасд тэгш хэмтэйгээр байрладаг уг цэг нь хараа сайжруулж, хамар битүүрсэн үед амьсгалыг чөлөөлөх үүрэгтэй гэнэ.
3.Дээрх цэг нь стресс тайлах, толгой өвдөлтийг багасгана.
4.Ар дагзны хэсэгт байрлах уг цэгт иллэг хийснээр нүд, чих , толгойн хүчтэй өвдөлтийг багасгадаг.
5.Зурагт үзүүлсэн цэгт иллэг хийснээр ядаргаа тайлагдах, нүдний ядаргааг тайлах зэрэг ач тустай.
6.Уг цэг нь эрхий долоовор хурууныголдтэгш хэмтэйгээр байрладаг. Та эрхий хуруугаараа иллэг хийвэл хүзүүний булчин өвдөх, шүдний өвдөлтийг багасгадаг байна.
Үндэстэн агентлаг