Бургерний мах хэзээд шинэ байдаггүй. Тэд бэлэн хөлдөөсөн махаа 30 секундэд шараад л бэлэн болдог.
Түргэн бэлтгэгдэж болдог хэдий ч мөн түргэн идэх, шингэх зориулалттай гэдэг нь батлагджээ. Энэ бол тэдний үйлчилгээний нууц бөгөөд АНУ-н хэт таргалалттай хүмүүсийн ихэнх нь түргэн хоол иддэг мөн сайн зажилж иддэггүй болох нь тогтоогджээ.
Тэд хаяг, реклам дээр маш их анхаардаг. Учир нь энэ бол хүмүүсийг донтуулах бас нэг арга.
Гол зорилго бол ашиг олох, сайн зарах юм. Тиймээс тэд үйлчлүүлэгчид \”үгүй, байхгүй\” гэж хэлдэггүй гэнэ. Зөвхөн \”та\” гэх зэргээр харьцдаг байна.
Чанарын ялгаа байхгүй мэтээр тайлбарлана. Тэд таньд том, дунд үнэ ижил мэтээр тайлбарлаж ихэвчлэн том хэмжээтэй бургер, ундааг худалдаалахыг зорьдог.
Бургерны мах яаж хийгддэг нь учир битүүлэг байна. Доорхи зурганы зүүн гар талд шарах шүүгээнд шарсан мах гэтэл баруун гар талд байгаа бол ихэнх түргэн хоолны газруудын худалдаалдаг бургерны мах ул мөр худлаа байна. Үйлдвэрт зохиомолоор хийж байна уу
Сүүлийн жилүүдэд түргэн хоолны газрууд салат, эрүүл хооллолтыг цэстээ нэмэх болсон. Гэвч тэдний ногооны түүхий эд хэр найдвартай эсэх нь тодорхой бус бөгөөд дийлэнх нь химийн найрлага орсон байдаг байна.
Цаасан аягатай кофе. Ихэвчлэн хөөстэй байдаг хэдий ч энэ нь химийн урвал бөгөөд стирол агуулсан байдаг. Энэ нь сэтгэл гутрал, мэдрэлийн системд нөлөөлж байдаг.
Түргэн хоолны газруудыг өндөг бол өндөг биш. Силикон хэлбэрийн, хүнсний нэмэлтээр ашиглан гарган авсан химийн найрлага нь өндөг шиг харагдах ба шарахад нэг минут л болдог.
Тэд кола ундаа зэрэгтээ ус хольж арвижуулдаг байна.
Багц сонгох нь тийм ч сайхан санаа биш. Учир нь тэд бүгд өөр өөр цаг хугацаа шаардагдаж болдог. Жишээлбэл шарсан төмс 5 минут л болдог гэвч шинэ дээр нь идэхгүй бол амтаа алдаж, муудах ч аюултай байдаг.
Түргэн хоол бол сүүлийн үеийн хүмүүсийн богино наслалт, таргалалтын шалтгаан болоод байгаа билээ. Та өөрийнхөө эрүүл мэндэд цаг заваа гаргаж эрүүл ногоо, хүнсээр хоолоо хийж идээрэй.
Үндэстэн агентлаг