УИХ-ын (2025.01.09) чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Монголбанк дээр Хуримтлалын сангийн хөрөнгийг төвлөрүүлээд явахгүй бол нэг л өглөө сэрэхэд Нийгмийн даатгалын санг самарсан шигээ “найрлачих” нөхдүүд олон байна. Тиймээс ингээд ил тод байлгаад, хянаад явж байх нь зөв” гэв.