3-р сарын 27-ны өдөр, Дэлхийн нэр хүндэт эдийн засгийн мэдээллийн сан \”Statista\” \”Үндэсний үйлдвэрлэлийн индекс\” тайлан гаргажээ. Уг тайлангийн дүнгээс үзвэл, \”Германд үйлдвэрлэв\” дэлхийн төлөөлөх чанартай ба үйлчилгээний өндөр түвшний брэнд болсон байна. Швейцар 2-р байранд орж, \”Европын холбоонд үйлдвэрлэв\” 3-р байранд оржээ. Америк 8-р байранд Их Британи, Канадын дараа оржээ. Харин \”Хятадад үйлдвэрлэв\” 49-р байранд орсон байна.
Уг тайланг Statista болон DaliaResarch хамтарч, дэлхийн 52 улсын 43000 хэрэглэгч судалгаанд оролцсон байна. 1-р байранд орсон \”Германд үйлдвэрлэв\” нь чанар ба аюулгүйн стандартын салбарт санал асуулгад оролцсон хүмүүсийн магтаал сайшаалыг олжээ.