Завхан аймгийн Тосонцэнгэл сумд хэрэгжиж буй “Тосон” дулааны цахилгаан станцын 9 МВт чадалтай эхний блокийг (2025.01.17) сүлжээнд залгажээ.
2022 онд 30 МВт хүчин чадалтай уг станцын төсөл эхэлсэн. “Эрчим хүч худалдах, худалдан авах” гэрээг 2024 оны наймдугаар сард хийсэн бол арваннэгдүгээр сард 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 110/35/10кВ-ын “Тэлмэн” дэд станцад холбосон юм.
Төслийг “ЖЕМ групп” ХХК-ийн эзэмшлийн “Тосон Энержи” ХХК 130 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй бөгөөд цаашдын үйл ажиллагааг мөн хариуцан ажиллах аж.