Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсад бизнес эрхлэхэд хөрөнгө оруулалт, татварын орчин, зөвшөөрлийн хувьд ч ээлтэй орчныг бүрдүүлэхээр ажлын хэсэг байгууллаа.
Ажлыг хэсгийг миний бие ахална.
Бизнесийн мэргэжлийн холбоодод хамтарч ажиллах урилга хүргүүлж байна. Асуудлыг 7 хоног болгон нээлттэй хүлээн авч цогцоор ажиллана.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч агсан П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулж орон даяар гашуудал зарлах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Энэ хүрээнд энэ баасан гарагт бүтэн өдрийн турш гашуудал зарлах дэгийг баталлаа.
Улмаар оршуулгын комисс байгуулж, миний бие ахлан ажиллаж байна.