УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан сар шинийн баяраар бүх нийтээрээ 10 хоног амардаг байх төсөл боловсруулж байгаагаа мэдэгдлээ.
Ингэхдээ жилийн хугацаанд тохиож буй бүх нийтээр амрах 16 хоногоос шаардлагагүй өдрүүдийг хасаж, зөвхөн Үндэсний их баяр наадам, Цагаан сараар илүү хоног амарч, тэмдэглэдэг байх тооцооллыг хийж эхэлсэн талаараа мэдээлсэн юм.
Уг хуулийн төслийг ирэх лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болжээ.