Беларусь улсын ерөнхийлөгчийн сонгууль ням гарагт болж, 87.6 хувийн саналаар Александр Лукашенко ялалт байгуулав. Ингэснээр тэрбээр тус улсын ерөнхийлөгчөөр долоо дахиа сонгогдож байна.
Түүнийг олон улсын хэвлэлд “Европын сүүлчийн дарангуйлагч” хэмээн нэрлэх нь элбэг. Энэ нь тэрбээр Беларусийн анхны бөгөөд цор ганц ерөнхийлөгч гэдэгтэй шууд холбоотой юм.
Беларусийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил байдаг тул Лукашенко улсаа 2030 он хүртэл удирдах болж байна.
Европын улс төрчид Беларусийн сонгуулийг чөлөөтэй бөгөөд шударга явагдаагүй гэж шүүмжилсэн. 2020 онд иргэд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж эсэргүүцлээ илэрхийлж байсан юм.
Нэгдсэн үндэстний байгууллага /НҮБ/-ын мэдээллээр 300 мянга орчим иргэн 2020 оноос хойш эх орноосоо явсан гэж үздэг. Тэдний дийлэнх нь Польш бөгөөд Литва улсыг зорьжээ.
Эх сурвалж: Aljazeera