УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хаврын морины уралдааны талаар мэдээлэл өгөв.
Гэвч орон нутагт хууль зөрчиж морин уралдаан зохион байгуулсаар байна
Амралтын өдрүүдэд болсон жагсаалын үеэр морин спортыг устгах, тусгаар тогтнолоо сүйтгэх гэж байна гэх мэдээлэл түглээ. Гэхдээ энэ өвлийн морин уралдаан нь уламжлалт спорт биш гэдгийг Шүүхээс тогтоосон. 2004 оноос хойш өвлийн морин уралдааныг зохион байгуулдаг болсон.
15 жилийн турш л зохион байгуулагдаж байгаа энэ морин уралдааныг уламжлалт гэж андуурч байна. Энэ асуудалд улс төрчдийг буруутгана. Улс төрчдийн асар хүчтэй нөлөөлөл байгаа гэж хэлнэ.
Түүх сөхвөл, 2004, 2005 оноос Засгийн газрыг тогтоолоор өвлийн морин уралдаан зохион байгуулдаг болсон. Хуульдаа Засгийн газраас зохион байгуулж буй уралдаанд байр эзэлбэл цол, тэмдэг олгодог. Энэ үеэс эхлэн хууль ёсоор хүүхдийн эрхийг зөрчиж эхэлсэн гэсэн үг. 2019 оноос сунгаан, өвөл, хаврын уралдааныг зохион байгуулахгүй гэх тогтоол гарсан. Гэвч орон нутагт хууль зөрчиж морин уралдаан зохион байгуулсаар байна” гэв.