Хотын дарга асан Э.Бат-Үүл нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын зөвлөхөөр ажиллахаар болсон тухай мэдээлэл олны анхаарлын төвд байна.
Саяхан тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг авлигын эсрэг зоригтой тэмцсэн тухай твиттертээ жиргэсэн даруйдаа багагүй “хэрүүлийн алим” дэгдээв.
Тэрбээр “Иргэдийнхээ өмч хөрөнгийг хуу хурааж, хотыг нь харлуулж явсан тухай коммунистууд, чөлөөт зах зээлд шилжихэд авлига хээл хахуулийг цэцэглүүлэн хуйгаараа баяжицгаасан.
Энэ их идээ уугааг уруу татагч нь, хамгаалагч нь халдашгүй цайз нь Монгол Ардын Нам байв. Оюун-Эрдэнэ энэ цайзыг эвдэж эхэлсэн гэдгийг би хаана ч хэлдэг.
Би дахиад ч хэлэх болно! Капитализмыг, МАН-ыг авлигын бохироос цэвэрлэх нь түмэн зөв!” гэсэн юм.