Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаар Монгол Улсын Их Сургуулийн нэртэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдлээ.
Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Монголын Үндэсний их сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Монгол Улсын Их Сургуулийн гомдлыг хангаж шийдвэрлэв.
2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “МҮИСургууль” ХХК-ийг “шинээр байгуулагдсан” хуулийн этгээд гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн, улмаар шинээр үүсгэн байгуулагдсан уг ХХК-д өөр хуулийн этгээд болох Монголын Үндэсний Их сургуульд олгосон 2012 оны боловсролын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хамааруулж улсын бүртгэлд бүртгэсэн нь илэрхий алдаатай бүртгэл болсон байна.
Монгол Улсын Үндсэн хуульд “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасан байдаг.