ОХУ өнөөдөр /2025.03.13/ АНУ-тай харилцаагаа сэргээх болон гал зогсоох хэлэлцээрийн нөхцөлүүдээ Вашингтонд танилцуулсныг эх сурвалжууд мэдээллээ.
Орос, АНУ-ын төлөөлөгчид хэлэлцээрийн нөхцөлүүдийг сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд нүүр нүүрээ харж болон цахим байдлаар ярилцжээ. Гэрээний нөхцөл нь өмнө нь Украин, АНУ, НАТО-д тулгаж байсан нөхцөлтэй нь үндсэндээ ижил байгаа аж.
Гэрээний нөхцөлд дурдсан зүйлсийн жагсаалт хараахан тодорхой болоогүй байна. ОХУ өмнө нь Украинд НАТО-оос бүрэн татгалзах, Украины нутаг дэвсгэрт гадаадын цэрэг оруулахыг хориглох, Крым болон бусад эзлэгдсэн дөрвөн бүс нутгийг Оросынх гэж хүлээн зөвшөөрөх гэсэн болзлуудыг тавьж байсан билээ.
Гэвч Украины ерөнхийлөгч Зеленский Мягмар гаригт эзлэгдсэн газар нутгаа Оросын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн юм.