“Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо”-нд албан ёсны зөвшөөрөлтэй 14 ачигч автомашины компани бүртгэлтэй байдаг.
Машин ачилтын компанийн журам, төлбөрийн талаар “Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо”-ны удирдлага Н.Даваанямаас өмнө нь тодруулахад “Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан А/101 журам гэж бий. Журамд иргэдийн автомашиныг цагдаагийн албан хаагчийн зөвшөөрлөөр ачна гэж тусгасан байгаа. Гэхдээ цагдаагийн албан хаагч хамт явахгүй. Тухайн автомашины орчин, нөхцөл байдлыг цахимаар хянан шийдвэрлээд торгуулийн арга хэмжээ авахаар бол авна. Ачих шаардлагатай бол ачих зөвшөөрлийг олгосны дараа тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлнэ.
Зөөж шилжүүлэхийн өмнө чанга яригчаар гурван удаа зарлана.
Тээврийн хэрэгслийн урд талын шилэнд байгаа утасны дугаар руу мессеж бичнэ. Таны машиныг ийм заалтаар, энэ журмын хашаа руу зөөж шилжүүллээ гэж бичдэг. Хууль зүй, дотоод хэргийн сайд журамдаа юу гэж заасан байна. Тэр журмын дагуу л ажилладаг. Шилжүүлэхгүйгээр торгох эрх нь цагдаад бий. Бидэнд зөвшөөрөл өгвөл тухайн тээврийн хэрэгслийг ачиж шилжүүлдэг” гэдгийг хэлж байсан юм.