МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарыг чөлөөлөн гадаад руу Элчингийн зөвлөхөөр томилох тухай мэдээлэл цацагдаад байсан.
Тэгвэл тэдний томилгоо эхнээсээ баталгаажиж эхлээд байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ХБНГУ дахь дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр томилогдож, ажлаа эхлүүлсэн бол УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Итали улсад Элчингийн зөвлөхөөр томилогдож, ажиллаж эхэлжээ.
Тун удахгүй УИХ-ын гишүүн асан Б.Саранчимэгийн томилгоо албажих бололтой.
Эдгээрээс гадна УИХ-ын гишүүн асан Б.Жаргалмаа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргаар томилогдоод байгаа юм байна.
Өмнөх парламентад байсан эмэгтэй гишүүдийн томилгоо олны анхаарал татсаар байна.