Өнгөрөгч бямба гарагт буюу 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдөр барилгын ажил хийж байсан гурван хүн амиа алдсан талаар ЦЕГ-ын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг мэдээллээ.
Тодруулбал, Ховд аймагт 40 айлын, таван давхар орон сууцны шинэ барилга дээр ажиллаж байсан 11 хүн унаж бэртсэнээс хоёр нь газар дээрээ, нэг нь эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа амиа алджээ.
Мөн 3 хүний биеийн байдал хүнд, ухаангүй байдалтай байгаа аж.
Ослын шалтгаан нь барилгын талбайд өргөгч төхөөрөмжийн тросс тасарч унасан байна. Энэхүү барилгын ажлыг 2024 оны 4 дүгээр сард эхлүүлжээ.
Уг осолд хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа ба хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн байвал хариуцлага тооцох нь зүй юм.