Нийгмийн сүлжээгээр “Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө өгөх амлалтаасаа буцсан. Хэрэв огцорлоо гэхэд Х.Нямбаатарыг Ерөнхий сайд болгох нөхцөл тавьж, тохирохыг шаарджээ” гэсэн мэдээлэл түгэж эхлэв.
Үүнд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Энэ ч ЕС, тэр ч ЕС болно гэж олон түмнийг төөрөгдүүлэхээ больчихмоор юм. Надад ямар ч тийм бодол санаа байхгүй. Нийслэлд эхлүүлсэн ажлынхаа үр дүнг харчих санаатай ажиллаж байна.” гэсэн тайлбар хийжээ.