УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2025.06.02/ ээлжит хуралдаан эхлээд байна.
Бүлгийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх учиртай.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийнхээ хуралд орсон байна.
Энэ асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тул үүний өмнө бүлэг саналаа багцлах учиртай.









































































